Гёте Олон Улсын Бүрэн Дунд Сургууль
Сургуулийн урд тал

Сургуулийн тухай

Гёте Олон Улсын
Бүрэн Дунд Сургууль

2002 онд Германы оюуны хөрөнгө оруулалтын суурьтайгаар байгуулагдсан бөгөөд үндэсний суурь боловсрол, Кембрижийн олон улсын стандарт, герман хэлний DSD хөтөлбөрийг нэг тогтолцоонд уялдуулан хэрэгжүүлж байна.

Байгуулагдсан

2002

Туршлага

23 жил

Багш, ажилтан

95+

Суралцагч

800+

Төгсөгч

540+

Гадаадад үргэлжлүүлэн суралцах

75%+

Бидний тухай нэг өгүүлбэрээр

Бид үр дүнг “шалгалт” биш, төгсөгчийн дараагийн алхмаар хэмждэг.

Боловсролын зарчим

Гёте Олон Улсын Сургууль нь суралцагчдыг зөвхөн шалгалтад бэлтгэх бус, олон улсын орчинд бие даан сэтгэх, суралцах, хариуцлагатай шийдвэр гаргах чадвартай иргэн болгон төлөвшүүлэхийг зорьдог.

Үндэсний суурь мэдлэг, олон улсын стандарт, герман хэлний баталгаажуулалт нь нэг зорилгод чиглэгддэг. Энэ нь ирээдүйд өөрийн замыг итгэлтэйгээр сонгох чадвар юм.

Сургалтын орчин

Сургалтын орчин нь сахилга бат, харилцан хүндэтгэл, оюуны төвлөрлийг дэмжих байдлаар төлөвлөгдсөн.

Захирлын үг

Мэндчилгээ

Бодол, зорилго

Герман, Австри, Швейцарь улсын их, дээд сургууль, коллежийн сургалт үнэ төлбөргүй байдаг билээ. Гёте сургуулийн онцлог, давуу тал нь бид сурагчдаа тусгайлан бэлтгэж, ХБНГУ-ын Гадаад дахь ерөнхий боловсролын асуудал эрхэлсэн газрын “Герман хэлний Диплом №1, №2 (DSD-I, II)”-ын шалгалтад оруулж, амжилттай давсан төгсөгчид герман хэлний шалгалтгүйгээр дээрх орны их, дээд сургууль, коллежид элсэн орж, хүссэн мэргэжлээрээ сурах боломжтой болдог юм. Бид хамгийн чанартай боловсрол олгохыг эрхэм зорилгоо болгодог бөгөөд үр дүн нь ч гарч байна. Германы Засгийн газраас “DAAD” хөтөлбөрийнхөө хүрээнд жил бүр дэлхийн 140 орноос 80 сурагч шалгаруулан авч өөрийн их, дээд сургуульдаа үнэгүй сургаж, байр хоолны зардал болон стипенди өгдөг уламжлалтай. “Сурагчдын дэлхийн олимпиад” гэж болох энэ шалгалтад манай төгсөгчид өрсөлддөг бөгөөд одоогоор 11 сурагч шалгарч, ХБНГУ-ын их, дээд сургуульд суралцаж байна. Улаанбаатар хот, дүүргийн олимпиадад математик, монгол хэл, хими зэрэг хичээлээр байнга шалгарч, медаль хүртдэг юм. Сургалтыг чанарын өндөр түвшинд явуулахын тулд нэг ангид 25 илүү хүүхэд элсүүлэн сургадаггүй. Герман, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Гёте” сургуулийг 2002 онд үүсгэн байгуулсан бөгөөд эрдэмтэн багш нар, амжилт бүтээл, алдар нэрээ дуурсгаж яваа үе үеийн төгсөгчид, сурагчид, ажилтан, албан хаагчид, эцэг эхчүүд маань бидний амжилтын эзэд билээ. Бидний энэ амжилт багш хүний шургуу зүтгэл, эцэг эхийн дэмжлэг, хамтын ажиллагаа, сурагчдын маань сурч хөгжих тууштай эрмэлзлэлтэй салшгүй холбоотой юм. Та бүхний эрдмийн их аян тань дардан байж, амьдрлаа хийж бүтээсэн их үйлсээр чимж явахыг хүсэн ерөөе!

Хүндэтгэсэн: Захирал П.Хажидмаа

П.Хажидмаа — Үүсгэн байгуулагч, Ерөнхий Захирал

Үүсгэн байгуулагч, Ерөнхий Захирал

П.Хажидмаа

Хамтын ажиллагаа

Албан ёсны түнш байгууллагууд

Сургалтын тогтолцоог бодитоор хэрэгжүүлэхэд стратегийн түвшинд хамтран ажилладаг байгууллагууд.

Монгол Улсын Засгийн Газар

Монгол Улсын Засгийн Газар

Үндэсний цөм хөтөлбөр

ZfA Deutsche Auslandsschularbeit International

ZfA Deutsche Auslandsschularbeit International

ХБНГУ-ын Гадаадад дахь ерөнхий боловсрол эрхэлсэн газар

Schulen: Partner der Zukunft

Schulen: Partner der Zukunft

ХБНГУ-ын сурагч солилцооны хамтын ажиллагааны хөтөлбөр

Cambridge International Education

Cambridge International Education

Кембрижийн хөтөлбөр

Сургалтын тогтолцоо

Гурван чиглэлтэй боловсролын загвар

Үндэсний суурь хөтөлбөр, Кембрижийн олон улсын стандарт, герман хэлний DSD баталгаажуулалтыг нэг тогтолцоонд уялдуулан хэрэгжүүлнэ.

Үндэсний хөтөлбөрийн сургалтын орчин

Суурь чиглэл

Үндэсний хөтөлбөр

Улсын стандартад нийцсэн суурь мэдлэг, чадвар эзэмшүүлж, залгамж чанарыг хангана.

Суурь тогтолцоо нь бусад чиглэлтэй зэрэгцэн ахицын тогтвортой суурийг бүрдүүлдэг.

Герман хэлний сургалтын орчин

Хэл ба баталгаажуулалт

Герман хэл & DSD

Герман хэлт их, дээд сургууль руу чиглэсэн суурийг бүрдүүлнэ.

  • DSD I (A2/B1)
  • DSD II (B2/C1)
  • KMK-гаас авдаг шалгалт

Дипломын №1 болон №2-ыг амжилттай эзэмшсэн нь Герман, Австри, Швейцарын их, дээд сургууль болон мэргэжлийн боловсролын байгууллагуудад элсэн суралцах үндсэн шаардлагын нэг юм.

Кембрижийн хөтөлбөрийн хичээлийн орчин

Олон улсын стандарт

Кембрижийн хөтөлбөр

2020 оноос хэрэгжиж байна. 10–12-р ангид олон улсад хүлээн зөвшөөрөгдөх шалгалт өгдөг.

Энэ чиглэл нь суралцагчдын академик ахиц, шалгалтын бэлтгэлийг олон улсын үнэлгээний түвшинд уялдуулна.